Секс тоглоомыг ихэвчлэн ганц бие эмэгтэйчүүд эсвэл ганц бие ээжүүд хэрэглэдэг ч хосуудын бэлгийн амьдралыг ч бас амталж болно. Ямар ч хуучинсаг үзэлтэй эр хүн секс тоглоом хэрэглэхээс татгалзаж чаддаггүй юм шүү.
Тоглоомоо яаж сонгох вэ?
Сүүлийн үед маш олон төрлийн тоглоомууд байдаг болсон. Тэдгээрийн альнаас нь эхэлж сонгохоо мэдэхгүй байвал хамгийн түрүүнд өөрийнхөө сэрлийн цэгүүдийг тодорхойлохыг зөвлөж байна. Хэлүү, үтрээ, бэлгийн уруулынхаа хаана илүү сэрэлтэй гэдэгтээ тохируулж жижигхэн вибратор эсвэл том дилдо /хиймэл эрхтэн/ худалдаж авахын аль нэгийг сонгож болно. Эхний үед туршлага багатай учраас, том тоглоом сонгохын оронд жижигхэн энгийн бүтэцтэйг туршиж үзээрэй.
Секс тоглоом сонгохдоо дараах хэд хэдэн хүчин зүйлийг бодолцох хэрэгтэй:
1 - Хэн тоглоомыг хэрэглэх вэ?
2 - Тоглоом чинь чамд ямар үйлчилгээ үзүүлдэг байгаасай гэж хүсч байна?
3 - Тоглоом чинь ямар хэлбэр дизайнтай байгаасай гэж хүсч байна?
Орчин үед шөнө неон гэрэл гаргадаг, янз бүрийн өнгөтэй, үнэртэй гэх мэт маш олон төрлийн тоглоомнууд гарсан. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээрэй.
Зарим хүмүүс хатуу материалаар хийгдсэн тоглоомонд дуртай байдаг бол зарим нь зөөлөн тоглоомыг илүүд үздэг. Алийг нь сонгох нь чиний дур ба хамгийн чухал нь биед чинь 100% аюулгүй материалыг л сонгох хэрэгтэй. Желли, резин, силикон, шил, металл зэрэг янз янзын түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг.
4 - Гадаргуу нь ямар байвал чамд таалагдах бол?
Товруутай, гөлгөр, гулгамтгай зөөлөн, сэрлийн бүсэд чинь хүрэх онцгой хэлбэртэй ч байж болно.
Өөрийн сексийн дур сонирхлыг тодорхойлох нь чухал
5 - Дараагийн бодолцох зүйл бол хэмжээ?
Том, жижиг, халаасны зэрэг янз янз бий. Аль ч хэмжээг сонгосон чамд л тохирч байвал болох нь тэр. Эхний удаад ихэнх бүсгүйчүүд хэлүү өдөөгч, G цэг өдөөгч гэх мэтийн овор хэмжээ багатайг сонгодог. Энэ нь сүр багатай учраас хэрэглэхэд хялбар ба анхны туршилтаар өөрийнхөө таашаал хөдөлгөдөг хэсгүүдийг олж нээхэд тусалдаг аж. Секс тоглоомтой сайтар танилцаад ирэхээрээ илүү олон үйлдэлтэй бүтээгдэхүүн сонгоорой.
6 - Хүчин чадал нь чиний таашаалыг хангаж чадахуйц байгаа эсэхийг шалгах нь чухал. Мөн дуу чимээ гаргадаг эсэх, батарейгаар эсвэл цэнэглэдэг эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
7 - Гулгуулж илүү бодит мэдрэмжийг мэдрэхийн тулд чийгшүүлэгч худалдаж авах нь чухал шүү!
Усан суурьтай тоснууд секс тоглоомтой хамгийн сайн тохирдог. Дуртай амттаныхаа үнэртэйг ч сонгох боломжтой. Өдөөх зориулалттай халуун, хүйтэн мэдрэмж өгдөг чийгшүүлэгч сонгосон ч болно.
8 - Секс тоглоомоо хэрхэн цэвэрлэх вэ?
Секс тоглоом чиний биеийн хамгийн эмзэг хэсгүүдтэй ойр ажилладаг учраас маш сайн цэвэрлэх нь чухал.
Цэвэрлэгээний нян бактерийг 99.9% хүртэл устгах зориулалттай шүршигч эсвэл хөөсөн угаагчийг сонгон хэрэглээрэй. Ингэснээр тоглоомныхоо насыг уртасгаж болно. Хэрэв тоглоомоо хөөсөн угаагчаар угаасан бол агаарт хатааж тальк /тоглоомны зориулалттай/ цацаж зөөлрүүлж болно.
9 - Секс тоглоомоо хэрхэн хадгалах вэ?
Тоглоомоо ортойгоо ойрхон газар хадгалахыг зөвлөж байна. Ялангуяа хосуудын хувьд сэрэл хөдөлчихөөд байхад өөр өрөө рүү явж, нууц газраас тоглоомоо авчрах нь жаахан тиймхэн. Нүднээс далд байлгахын тулд цахилгаантай чихмэл тоглоомон дотор эсвэл гэрэлтдэггүй цоожтой саван дотор хадгалах хэрэгтэй.
10 - Секс тоглоомыг харилцаандаа хэрхэн нэвтрүүлэх вэ?
Юуны түрүүнд тохиромжтой цагийг хүлээж энэ талаар хамтрагчтайгаа ярилцах хэрэгтэй. Магадгүй чи хуримынхаа ойгоор секс тоглоомоор сюрприз барихыг хүсч болно л доо гэхдээ тэд чамайг буруугаар ойлгох магадлалтай тул эхлээд ярилцсан нь дээр. Хэрвээ хэлэлцээд хэрэглэхээр шийдвэл хайрттайгаа цуг дэлгүүр ороорой. Тэгвэл та хоёр хэн хэнийхээ хүсэл сонирхол таашаалд нийцсэнийг сонгох болно.
Аюулгүй байдал !!!
Хэрэв секс тоглоомоо өөр өөр хамтрагчтай туршиж үзэх гэж байгаа бол бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна. Бэлгэвч нь цэвэрлэгээг ч илүү хялбар болгоно.