Pjur®med VEGAN glide

69,000₮
Хэмжээ

Веганизм улам бүр түгээмэл болж байна. Энэхүү чиг хандлагыг тусгахын тулд pjur нь зөвхөн веган орц найрлагаар, ямар ч амьтан дээр туршилт хийлгүйгээр чийгшүүлэгч үйлдвэрлэсэн. Энэ нь удаан хугацааны турш арьсанд нэмэлт чийг өгч, эмэгтэйчүүдийн үтрээний рН орчины тэнцвэржүүлдэг. Энэхүү найрлага нь эмзэг, мэдрэмтгий арьсанд тохиромжтой юм. Үтрээний хуурайшилт танд таагүй, тухгүй мэдрэмж өгсөөр байгаа бол та pjur med бүтээгдэхүүний цуврал Vegan Glide-г өдөр тутамдаа хэрэглээрэй. Усан суурьтай тул арьсанд богино хугацаанд шингэж, удаан хугацаанд чийгшилээ хадгална.


pjur®med VEGAN glide нь Веган нийгэмлэгт бүртгэгдсэн. Энэ нь бүтээгдэхүүнд амьтны гаралтай орц найрлага ороогүй эсвэл агуулаагүй бөгөөд амьтан дээр туршилт хийгээгүй болохыг харуулж байна.

  • Арьс судлалын шинжилгээнд хамрагдсан.
  • Бүх төрлийн арьсанд нийцдэг.
  • Үтрээний хуурайшилтын шинж тэмдгийг арилгах боломжтой.
  • Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан.
  • Хүссэн хэмжээгээрээ дотно хэсэгтээ түрхэхэд л хангалттай.
  • Эротик тоглоомтой хэрэглэхэд нийцдэг.
  • Бэлгэвчтэй /латекс/хэрэглэхэд нийцдэг.
  • Зөвхөн веган орц, найрлагатай.
  • Амьтан дээр туршилт хийгээгүй.
  • Эмзэг салст бүрхэвчийг хамгаалж, тайвшруулна.
  • Үнэртэй ус, парабен, глицерин агуулаагүй.
  • Хадгалах бодис агуулаагүй.

Эмзэг дотно хэсэгт хэрэглэдэг бүтээгдэхүүний найрлагад анхаарлаа хандуулах нь бидний хувьд чухал юм. Ийм учраас бид pjur-н орц найрлагад онцгой анхаарал хандуулдаг. Бүтээгдэхүүнд ямар найрлага агуулагдаж байгааг эндээс олж мэдэх боломжтой.

Найрлага:

Ус (ус), пропилен гликол, дипропилен гликол, гидроксипропил гуар гидроксипропилтримони хлорид, гидроксиэтилцеллюлоз, натрийн сахарин, нимбэгийн хүчил

Aqua (Water), Propylene Glycol, Dipropylene Glycol, Hydroxypropyl Guar Hydroxypropyltrimonium Chloride, Hydroxyethylcellulose, Sodium Saccharin, Citric Acid


Хэрэглэх заавар:

Өөрт хэрэгтэй чийгшүүлэгчийг тохирох хэмжээгээр ойр дотныхоо харгалзах хэсэгт түрхэхэд л хангалттай. Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. Латекс бэлгэвч, эротик тоглоомтой хэрэглэхэд тохирно.

Манай усан суурьтай чийгшүүлэгчнүүд бүхэлдээ арьсны дээд давхаргад шингэдэг. Хэрэв та хэт их түрхсэн бол бүлээн усаар угаана уу.


Анхааруулга:

Нүд болон нээлттэй шархтай арьсанд хүргэхээс зайлсхий.

Хэрэв арьсанд цочрол үүсэн арилахгүй байвал эмчид хандаарай.

Хүүхэд хүрэхгүй газар хадгалах.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл биш.

Спермицидгүй.

Гөлгөр гадаргуу дээр ашиглах үед гулсах аюултай.


Германд үйлдвэрлэв.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл